Blogブログ

Scroll

Хиймэл оюун ухаан

suffix_bpo

02.jpg

* Хиймэл оюун ухааны түүх
Анх "Хиймэл оюун ухаан" хэмээх нэр томьёог Жон Маккарти 1955 онд өөрийн бүтээлдээ ашиглаж, "ухаант машин техник бүтээх онолын болон инженерийн шинжлэх ухаан" гэж тодорхойлжээ.

* Хиймэл оюун гэж юу вэ?
Хиймэл оюун (Artificial Intelligence, AI) нь компьютерын програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дууриалгасан ба бараг ижил түвшинд хүргэсэн технологийн төрөл ба аливаа хүний хийдэг үйл ажиллагааг удирдахад зориулагддаг болно.
Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс программ юм. Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно. Гэхдээ өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ. Мөн өнөөгийн компьютер тоглоомууд нь үүний тод жишээ юм. Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай. Хиймэл оюунд байвал зохих чадварууд:
1. Өөрт дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөр илэрхийлдэг байх.
2. Өөрийн алдааг олж засварладаг
3. Хүний сэтгэхүйгээс илүү давсныг сэтгэх

* Хиймэл оюун ухаан хэрхэн ажилладаг вэ?
Хиймэл оюун ухаант машинд орж ирсэн өгөгдөлд дүн шинжилгээ хийж хариу үзүүлэх явдал юм. Жишээлбэл: Микрофон, Камер, Мэдрэгчээс хүлээн авч буй дүрслэл болон дуу авиа, мэдрэмж зэрэг нь хиймэл оюунт машины хувьд оролт буюу өгөгдөл бөгөөд дүрс болон дуу авиа гэх зэрэгт дүн шинжилгээ хийн нөхцөл байдлыг мэдэрч үүндээ тохирсон үр дүн үзүүлэх явдал юм.

* Хиймэл оюун ухааны хэрэглээ
2011 онд АНУ-д Ай Би Эм корпораци телевизийн асуулт хариултын шоунд зориулж, Ватсон нэртэй 40ш энгийн комьпютерыг холбон супер хиймэл оюуны лавлах бүтээж, дотор нь олон мянган ном, бүх төрлийн нэвтэрхий толь, Википедиаг багтааж хүмүүстэй өрсөлдүүлэхэд хүнийг маш хялбархан ялжээ. 2014 оны байдлаар Ватсоныг эрүүл мэндийн салбарт идэвхтэй нэвтрүүлж, эмч, сувилагчид найдвартай лавлах/зөвлөхөөр ажиллуулж эхлэв. Слоан-Кэттэрингийн Хорт хавдар эмчлэх төв дээр сувилагчдын 90% нь Ватсоны зөвлөлгөө заавар дор ажиллаж эхэлжээ.

03.jpg

* Давуу тал болон сул тал
Хиймэл оюун ухааныг хөгжүүлснээр хүний үйл ажиллагааг хөнгөвчлөхийн зэрэгцээ бүхий л салбарт хурдтай хөгжих нөхцөл байдал үүсч бий болох юм. Гэхдээ хиймэл оюун ухаан өөрөө сурч танин мэдэж ямар нэгэн үр дүнг өөрийн сурсан мэдсэн нөхцөл байдал дээр тулгуурлан хүнээс хараат хариу үйлдэл үзүүлдэг болвол ирээдүйн зөгнөлт хиймэл оюун ухааны киноны бодит биелэл болох аюул байгаа юм.
Жишээлбэл:
Энэ онд фэйсбүүкийн үндэслэгч Марк Зукерберг хиймэл оюун ухааныг ашиглан хүний хэлээр харилцан яриа үүсгэх зохиомол чадварыг танилцуулсан. Тэгвэл фэйсбүүкийн харилцан яриаг хөгжүүлэх хэлтсийн судлаачид тус хиймэл оюун ухаан хүнд ойлгогдохгүй шинэ хэлээр системээ хөгжүүлж эхлээд байсныг илрүүлж, системээс салгажээ. "Фэйсбүүк ийм төрлийн хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх нь маш аюултай алхам" гэж "Тэсла" компаний CEO Элон Маск буруутгажээ. "Эхлээд өөрийн системийн хэл хөгжүүлж байгаа юм бол, цаашид олон улсын сүлжээнд нэвтэрч мэдээлэл дамжуулахыг үгүйсгэхгүй" гэж тэрээр Tech Times сайтад мэдээлжээ. Нийгмийн сүлжээн дэх хамгийн том медиа болох фэйсбүүк хиймэл оюун ухааныг чат буюу харилцан ярианы системдээ нэвтрүүлэхээр ажиллаад удаж байгаа юм. Тэд үүнийг ашиглан мэдээлэл харилцааны салбарын үйл ажиллагаагаа хурдасгах гэсэн боловч саяхан уг систем удирдлагаа алдаж, систем бие даан үйлдэл хийж, өөрийн хэлийг хөгжүүлээд байгааг тэд хүчингүй болгосон гэж Марк Зукерберг онцолжээ. Уг систем үйлдлийн төхөөрөмжид суулгагдсан англи хэлээр биш, англи үсэг ашигласан ч хүнд ойлгогдохооргүй хэлээр бусад сүлжээнд нэвтэрч эхэлсэн байна. "Энэ ердөө л хөгжлийн шатандаа явж байна. Гэтэл тус хиймэл оюун ухааныг ертөнцийн төгсгөл гэж үзээд байгаа хүмүүсийг үнэхээр ойлгож чадахгүй нь" гэж Зукерберг үзжээ. Харин түүний өрсөлдөгч Маск хариу мэдэгдэн Зукерберг хиймэл оюун ухааныг дутуу үнэлж байгааг дурьдаад "Apple"-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс ч мөн амьд ахуй цагтаа хиймэл оюун ухаанд болгоомжтой хандахыг анхааруулж байсныг сануулсан байна. "Профессор Стивен Хокинг хиймэл оюун ухаан хэт хөгжсөнөөр хүн төрөлхтний биологийн хувьсал удаашрах аюултай гэсэн санааг дэвшүүлсэн. Хиймэл оюун ухаан шинэ түвшинд хүрч чадаж байгаа нь ч бүх удирдлагыг хиймэл оюун ухаанд даатгах нь тун хариуцлагагүй алхам гэж тэрээр үгүйсгэжээ.

  1. TOP
  2. お知らせ
  3. ブログ
  4. Хиймэл оюун ухаан

PAGE TOP